images

Гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-11-08

7

Гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газраас Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны түүхт ойд зориулан гаргасан гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Александра Пономарева, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг нар оролцож, хоёр орны олон жилийн найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцсан түүхэн уламжлалын талаар онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Германы нацизм, Японы милитаризмын эсрэг хамтран тэмцэж ирсэн дайчин нөхөрлөлийн уламжлал, өнөө цагт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өндөр түвшинд хөгжиж байгааг онцоллоо.

✏️ Үзэсгэлэнд Монгол, Орос хэлээр бэлтгэсэн баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн бөгөөд хоёр орны найрсаг харилцааны эхлэл, анхны дипломат төлөөлөгчдийн солилцоо, Японы түрэмгийлэл болон фашист түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд бие биедээ үзүүлж байсан дэмжлэг, туслалцааны түүхийг харуулжээ.

Мөн хоёр орны дипломат харилцааны архивын захидал харилцаа, стратегийн баримт бичиг, янз бүрийн он жилүүдэд болсон төр, засгийн тэргүүн болон өндөр, дээд түвшний харилцан айлчлалын талаарх баримт, материалуудын хуулбарыг дэлгэн танилцуулсан байна. Эх сурвалж: