"Эв нэгдлийн магтуу" тоглолт
"Эв нэгдлийн магтуу" тоглолт

Монгол Улсын уран бүтээлчид Улаан-Үд хотноо “Эв нэгдлийн магтуу” тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Зэвсэгт хүчний Дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаан-Үд хотын Х.Намсараевын нэрэмжит Буриадын Улсын драмын академик театрын тайзнаа “Эв нэгдлийн магтуу” хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа.