Улаан-Үд хотын төв гудамжуудыг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан баярын баннеруудаар чимжээ.
Улаан-Үд хотын төв гудамжуудыг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан баярын баннеруудаар чимжээ.
Яг 105 жилийн өмнө буюу 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо ЗСБНХОУ-ын Засгийн газар болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хооронд Монгол, Оросын найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Уг хэлэлцээрээр хоёр тал харилцан нөгөө талдаа дайсагнасан бүлэглэлүүдийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулах, байгуулахыг зөвшөөрөхгүй байх, дипломат болон консулын төлөөлөгчдийг томилох журам, улсын хилийг тогтоох, гаалийн бодлогын үндсэн асуудлаар харилцан тохиролцсон байна. Мөн Зөвлөлт Засгийн газар Монгол Улсад байсан өөрийн эзэмшлийн телеграфын байгууламжуудыг БНМАУ-ын Засгийн газарт шилжүүлжээ.
Энэхүү түүхэн баримт бичиг нь хоёр улсын харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм.
Монгол, Оросын хамтын түүхийн хуудсанд 1939 оны Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд хамтран ялалт байгуулсан түүх, Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлт Холбоот Улсад үзүүлсэн асар их тусламж, 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх асуудалд ЗХУ-ын үзүүлсэн дэмжлэг, 1981 онд сансарт хамтран ниссэн зэрэг олон түүхэн үйл явдал тэмдэглэгдэн үлджээ.
Өнөөдөр Орос, Монголын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй зохистой жишээг Бүгд Найрамдах Буриад Улс харуулж байна. Энэ нь өнөөгийн улс төрийн түвшинд тодорхойлогдож буй Орос-Монголын харилцааны нэгэн чухал илэрхийлэл юм.
Эрхэм хүндэт найз нөхөд өө, Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе! 


Эх сурв.: ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газар
See less