images

Өвөрбайгалийн хязгаарын Амбан захирагчийн мэндчилгээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-11-08

6

Өвөрбайгалийн хязгаар, Монгол Улс — найдвартай түншүүд, анд нөхөд юм. Өнөөдөр ОХУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Гэхдээ манай хоёр орны харилцааны түүх үүнээс хавьгүй эртний билээ. Олон зууны турш хилийн бүс нутгуудаар худалдааны замууд өрнөж, ард иргэдийн харилцаа хөгжиж, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан хүндлэл бэхжин ирсэн түүхтэй. Өвөрбайгалийн хязгаар, Монгол Улсыг хамтын түүх, эдийн засаг, соёл болон ард иргэдийн нягт харилцаа холбодог. Энэхүү харилцааг бэхжүүлэхэд хил орчмын худалдаа төдийгүй 1939 оны Халхын голын байлдаан, дайчин нөхөрлөлийн түүхэн үйл явдал онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өнөөдөр ч Монгол Улс нь Өвөрбайгалийн хязгаарын гол түншүүдийн нэг хэвээр байна. Бид худалдаа, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал болон хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Олон жилийн туршид бий болсон найрамдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагааны арвин туршлага нь ОХУ, Монгол Улсын харилцааг цаашид улам бэхжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн баярын мэндийг хүргэж, хоёр орны ард иргэдийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагаанд шинэ амжилт, ололт бүтээл, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе. Эх сурв.: Өвөрбайгалийн хязгаарын Амбан захирагч А.Осиповын МАХ дахь суваг.