images

Буриадын аялал жуулчлалын маршрутуудыг Монголд танилцууллаа

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-10-28

11

Буриадын төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдсан аялал жуулчлалын олон улсын 27 дахь удаагийн ITM Mongolia–2026 үзэсгэлэнд оролцлоо. Үзэсгэлэнд тус бүс нутгийн зочид буудал, тур оператор болон аялал жуулчлалын мэдээллийн төвүүд оролцож, аяллын хөтөлбөрүүдээ танилцуулсан байна. Мөн Монголын түншүүдтэй бизнес уулзалт хийж, аялал жуулчлалын шинэ хамтарсан маршрут хөгжүүлэх талаар хэлэлцжээ. Энэ үеэр «Их цайны зам» олон улсын төсөлд онцгой анхаарал хандуулсан байна. Монгол, Хятадын төлөөлөгчид хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг ОХУ-д зохион байгуулагдах үзэсгэлэнгүүдээр дамжуулан сурталчлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Буриадын тал энэхүү хамтын ажиллагаа нь Азиас Байгаль нуур болон Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Эх сурвалж: Буриадын Бүгд Найрамдах Улсын Аялал жуулчлалын яам