images

ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан хурал Улаан-Үд хотод эхэллээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-10-21

7

ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан хурал Улаан-Үд хотод эхэллээ

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол судлал, буддын судлал, төвөд судлалын хүрээлэнд Эрдмийн зөвлөлийн хурал эхэллээ. Хурал нь ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Цэрэндоржийн Ганхуяг оролцож байна.

Мөн тус хүрээлэн өнөөдөр Буриадын Бүгд Найрамдах Улсад суралцаж буй монгол оюутнуудад зориулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой юм.