images

Буриад, Монгол Улс сүрьеэтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-09-25

7

Буриадын Бүгд Найрамдах Улс болон Монгол Улс сүрьеэтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ талаар Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд хамтран хариу арга хэмжээ авах олон улсын форумын хүрээнд зохион байгуулсан сүрьеэг устгах арга замын тухай IX эрдэм шинжилгээний бага хурлын үеэр тохиролцсон байна. Хурлаар сүрьеэг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглах, эмчилгээний шинэ арга, өвчтөнүүдэд үзүүлэх нийгмийн дэмжлэг, уур амьсгал болон агаарын чанарын нөлөө, телемедицин, эмийн хүртээмж зэрэг асуудлыг хэлэлцжээ. Санамж бичигт Монголын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Буриадын Бүгд Найрамдах Улсын Г.Д. Дугаровагийн нэрэмжит Сүрьеэгийн диспансер гарын үсэг зурсан байна. Эх сурвалж: Буриадын Засгийн газар