images

Монгол–Оросын бүс нутгийн форумын үеэр хамтын ажиллагааны шинэ механизмыг хэрэгжүүлэхээр тохиролцов

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-09-16

7

Монгол–Оросын бүс нутгийн форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ОХУ-ын Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. 🤝 Уулзалтын үеэр Монголын мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур болон тэргүүлэх 50 брэндийг Евразийн зах зээлд гаргах, ОХУ болон Буриадын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тээвэр, логистикийн байнгын механизм бүрдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов. 👉Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэхэд МҮХАҮТ болон Буриадын Худалдаа, аж үйлдвэрийн танхим “гүүр” болж, хамтарсан төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал нэгдлээ.