"Сибирийн хүч-2" төслийг "Байгалийн хүч" хэмээн нэрлэнэ
"Сибирийн хүч-2" төслийг "Байгалийн хүч" хэмээн нэрлэнэ Монгол Улсаар дамжин Хятад руу Оросын байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг "Байгалийн хүч" ("Сила Байкала") хэмээн шинээр нэрлэхээр болжээ. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилёв Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдээлсэн байна. Түүний хэлснээр, төслийн нэрийг өөрчлөх санаачилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна. Одоогоор уг төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл явагдаж байна. Төслийн хүрээнд ОХУ-ын Ямалын хойгийн ордуудаас олборлох байгалийн хийг Оросын хэд хэдэн бүс нутгаар дамжуулан Монголын чиглэлд хүргэх хоолой барихаар төлөвлөж байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үргэлжлэл нь "Союз-Восток" нэртэй байх төлөвлөгдөж буй хүчин чадал нь жилд 50 хүртэлх тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлэгдэхээр тооцож байгаа юм. Сануулахад, 2025 оны есдүгээр сард "Газпром" болон Хятадын талын түншүүд "Сибирийн хүч-2" болон түүний Монголын нутаг дэвсгэр дэх үргэлжлэл болох хийн хоолойг барих тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм. Үүний зэрэгцээ ОХУ Алс Дорнодын бүс нутаг дахь хийн тээврийн дэд бүтцээ мөн эрчимтэй хөгжүүлж байна. ОХУ-ын Эрчим хүчний яамны тооцоолсноор, тус бүс нутгийн байгалийн хийн хэрэглээ 2026 онд 9–10 тэрбум шоо метр байгаа бол 2035 он гэхэд 34 тэрбум шоо метр хүртэл өсөх хандлагатай байгаа аж. Эх сурвалж: Asia Russia хуудас