images

Чингис хааны нэртэй шинэ аялал жуулчлалын цэг 9-р сард нээгдэнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-08-31

2

ОХУ-ын Сбербанкны тэргүүн Герман Греф Буриадын Тапхарын өндөрлөгт байгуулагдаж буй “Чингис хааны өндөрлөг” экологийн замтай танилцжээ. 4.5 км урт маршрутын гол онцлог нь зураач, уран барималч Даши Намдаковын бүтээсэн 12 аварга хүрэл баримал байх аж. Мөн Иволгинскийн хөндийг тольдох ажиглалтын талбай, амралтын бүс, гэрэлтүүлэг, камерын системийг байгуулжээ. Шинэ аялал жуулчлалын цэгийг 2026 оны есдүгээр сарын 11-нд нээхээр төлөвлөж байна. Эх сурвалж: Аист Монголия ТВ