images

СЭЛЭНГЭ АЙМГААС 17 ТӨЛӨӨЛӨГЧ “АЛТАРГАНА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-07-07

41

СЭЛЭНГЭ АЙМГААС 17 ТӨЛӨӨЛӨГЧ “АЛТАРГАНА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА

Буриад түмний түүх, соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлдэг олон улсын “Алтаргана-2026” наадам ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдаж байна.

Дэлхий даяар 500 гаруй мянган буриад угсаатан оршин суудаг бөгөөд Монгол Улсад 40 гаруй мянган буриад Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт аж төрж байна.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Сэлэнгэ аймгаас 17 төлөөлөгч оролцож, буриад түмний өв соёл, ёс заншил, урлагийн өвийг сурталчлан таниулж байна.

“Алтаргана” наадам нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад түмнийг нэгтгэн уулзуулж, хэл, соёл, өв уламжлалаа өвлүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой олон улсын арга хэмжээ юм