Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд “Алтаргана-2026” наадмын оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд “Алтаргана-2026” наадмын оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан Дэлхийн буриад зоны “Алтаргана-2026” олон улсын XVI наадмын зочид, төлөөлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Сайд мэндчилгээндээ: "Түүхийн хугацаанд буриад зон олон маань дэлхийн олон улсад тархан суурьшиж байгаа ч уламжлалт нэгдмэл үнэт зүйлс, язгуур хэв шинжээ хадгалан хамгаалж ирснийг бид сайн мэдэх билээ гээд энэ наадам нь соёлын биет болон биет бус өвөө сурталчлах, уламжлалт спортын төрлүүдээр өрсөлдөх, хамтдаа дуулж бүжиглэхээс гадна зочид жуулчдын сонирхлыг татсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон өргөжин хөгжиж байна.
Буриад зон олныхоо ахуй биед нь эрүүл энхийг, ажил үйлсэд нь амжилтын дээдийг, айл хотолд нь аз жаргалыг хүсэн ерөөж, “Алтаргана-2026” наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе" гэжээ.