ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин #Шатахууны тухай хууль"-д гарын үсэг зурав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин #Шатахууны тухай хууль"-д гарын үсэг зурав
#Оросын дотоодын зах зээлийг шатахуунаар хангах, нефть боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилготой "Шатахууны тухай хууль" хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү хуульд дараах үндсэн агуулгыг тусгажээ. Үүнд:
1. Засгийн газар ОХУ-д үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх газрын тос, шатахууны төрлийг тогтооно.
2. Эхний нэрэлтээр гаргаж авсан шатахууныг хүчтэй нэмэлт бодистой холих замаар өндөр октантай шатахуун гарган авч болно.
3. Компаниуд бензинийг холих замаар үйлдвэрлэхдээ демпфер авах боломжтой болно. Демпфер гэдэг нь Засгийн газраас дотоодын зах зээл дээрх бензиний үнийг бууруулахын тулд үйлдвэрлэгчдэд олгох татаас юм.
4. Зарим аж ахуйн нэгжүүд гадаадын улс, орнуудаас шатахуун импортлохдоо демпфер авах эрхтэй. Засгийн газар жагсаалтыг батална. Энэ нь шатахуун импортлох хөшүүрэг болох бөгөөд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, инфляцийг барихад дэмжлэг болно.
5. Энэ оныг дуустал нефть боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан нэг зуун тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулах шинэчлэлийн гэрээг сунгана. Шинэчлэлийн гэрээгээр газрын тос боловсруулах үйлдвэрүүд техник, технологио шинэчлэх үүрэг хүлээнэ, харин төрөөс тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Лавлагаа: ОХУ-ын Засгийн газраас сүүлийн үед дотоодын шатахууны эрэлт нийлүүлэлтийг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,
- Авто болон онгоцны түлшний экспортод хориг тавих;
- Нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
- Хомсдол үүссэн бүс нутгуудад түлшний хангамжийг нэмэгдүүлэх;
- Өмнө нь ашиглагдаагүй нөөцийг ашиглах;
- Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг хяналт тогтоох зэрэг болно.
Эх сурвалж: https://www.kp.ru/daily/277795.5/5272423/Владимир Путин подписал закон, который направлен на обеспечение внутреннего рынка бензином и дизельным топливом и поддержку российских нефтеперерабатывающих заводов.