images

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн бодлогын байнгын хорооны дарга Ринчинбямбын Сэддорж БНБуриад улсын удирдлагуудтай уулзалт хийв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-07-03

13

Дэлхийн буриад зоны "Алтаргана-2026" олон улсын XVI наадамд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн бодлогын байнгын хорооны дарга Ринчинбямбын Сэддорж 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр БНБуриад Улсын Засгийн газрын ордонд Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденов, Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимир Анатольевич Павлов нартай тус тус уулзалт хийв.

Уулзалтад Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн А.И.Пономарёва нар байлцав.

Жич: ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газрын зарим зургийг ашиглав.