БУРИАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн академийн Агрономийн факультетийн захирал А.Д. Манханов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Буриадын Хөдөө аж ахуйн академид суралцаж буй Хөвсгөл аймгийн оюутнуудын сурлагын чанар, орос хэлний мэдлэг, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, цаашид чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, оюутны элсэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Хөвсгөл аймаг 2024 оноос эхлэн Буриадын Хөдөө аж ахуйн академитай хамтран ажиллаж, орон нутагт эрэлт хэрэгцээ өндөртэй малын эмч, мал зүйч зэрэг мэргэжлээр оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байна. Өнөөдрийн байдлаар тус сургуульд Хөвсгөл аймгаас 13 оюутан гэрээний дагуу суралцаж байгаа бөгөөд төгсөөд төрөлх нутагтаа ирж мэргэжлээрээ ажиллах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутагт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн академийн Агрономийн факультетийн захирал А.Д. Манханов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Буриадын Хөдөө аж ахуйн академид суралцаж буй Хөвсгөл аймгийн оюутнуудын сурлагын чанар, орос хэлний мэдлэг, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, цаашид чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, оюутны элсэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Хөвсгөл аймаг 2024 оноос эхлэн Буриадын Хөдөө аж ахуйн академитай хамтран ажиллаж, орон нутагт эрэлт хэрэгцээ өндөртэй малын эмч, мал зүйч зэрэг мэргэжлээр оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байна. Өнөөдрийн байдлаар тус сургуульд Хөвсгөл аймгаас 13 оюутан гэрээний дагуу суралцаж байгаа бөгөөд төгсөөд төрөлх нутагтаа ирж мэргэжлээрээ ажиллах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутагт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.