ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР NEAR ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН XV ХУРАЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ ЭМ, ЭМЧИЛГЭЭНИЙ ХОРООНЫ III ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР NEAR ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН XV ХУРАЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ ЭМ, ЭМЧИЛГЭЭНИЙ ХОРООНЫ III ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА. Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо 2026 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Дээд түвшний Ажлын хэсгийн XV хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны III хуралд Хөвсгөл аймгийн төлөөлөгчид оролцож байна. Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийг төлөөлөн аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр, Ханх сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Дуламхүү нар Дээд түвшний Ажлын хэсгийн хуралд оролцож, NEAR холбооны үйл ажиллагааны цаашдын чиглэл, гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэн, санал солилцож байна. Мөн Уламжлалт эм, эмчилгээний хорооны III хуралд Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Тайванжаргал оролцож, уламжлалт анагаах ухааны өнөөгийн хөгжил, эмийн ургамлын нөөц ба ашиглалт, эрүүл мэндийн үйлчилгээний шинэ чиг хандлага, БНХАУ болон ОХУ-ын уламжлалт анагаах ухааны туршлага, ардын болон уламжлалт анагаах ухааныг үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд ашиглах боломж зэрэг сэдвээр өрнөж буй илтгэл, хэлэлцүүлгүүдэд оролцож байна. Хурлын хүрээнд гишүүн орон нутгуудын төлөөлөгчид харилцан туршлага солилцож, уламжлалт анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцож байгаа юм. Энэхүү олон улсын арга хэмжээ нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутгуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын харилцаа холбоог өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.