images

Монголын уламжлалт хөгжмийн урлагийг сурталчлав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-06-16

6

Монголын уламжлалт хөгжмийн урлагийг сурталчлав

 Хөөмий болон хомус (аман хуур)-ын сургалтад хамрагдсан оролцогчид Монголын ам хуурчдын холбооны гишүүн боллоо

 Ойн арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Улсын Ардын Урлагийн Төв болон Өвөр Байгалийн ард түмний угсаатны зүйн музейтэй хамтран Монголын уламжлалт хөгжмийн урлагийг сурталчлах мастер сургалтыг зохион байгуулав.

Монгол Улсын Соёлын Элч, нэрт хөөмийч Бямбын Нарандэлгэр хөөмий, цуур хөгжим болон аман хуур тоглох ур чадварын сургалтыг удирдан явуулж, Буриадын соёл урлагийн байгууллагуудын төлөөлөл, уран бүтээлчид болон залуу суралцагчид өргөнөөр хамрагдлаа.

Ардын урлагийн төвийн Дэд захирал Сергей Доржиев хэлэхдээ:

“Энэ бол зөвхөн урлаг төдийгүй хүний дотоод ертөнц рүү, байгалийн дуу авиа руу өнгийх гүн ухааны аялал юм. Ам хуур тоглож үргэлжлүүлэн хичээллэж буй хүмүүс сэтгэл санаа, бие бялдрын хувьд эрүүл байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Сургалтын үр дүнд оролцогчдын хэсэг нь дэлхийн олон орны ам хуурчдыг нэгтгэсэн Монголын Ам хуурчдын холбооны гишүүнээр элссэн нь Монголын уламжлалт хөгжмийн өвийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр болсон үйл явдал боллоо.