Үзэсгэлэнгийн нээлт болно
Монгол-Оросын нөхөрлөл хүүхдүүдийн нүдээр 2026 онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар БНБуриад Улсын Боловсролын яам, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газар, Урлан бүтээх "Ресурс" төв хамтран БНБуриад Улсын 8-11-р ангийн сурагчдын дунд "Монгол-Оросын нөхөрлөл - 105" плакатын уралдаан зарлан саяхан дүнгээ гаргасан. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр ЕКГ-ын байранд 2026.06.04-нд үзэсгэлэн гарган, байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулахад бэлэн боллоо.