images

Талархлын захидал гардуулав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-06-02

29

Талархлын захидал гардуулав Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг Өвөр Байгалийн хязгаарын Чита хотноо 2026.05.29-нд Өвөр Байгалийн хязгаарын Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, төлөвлөлт хөгжлийн сайд В.С.Эксузянтай уулзан Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улс, Евразийн ЭЗХ хооронд байгуулсан Чөлөөт худалдааны Түр хэлэлцээр хэрэгжиж эхлэх тухай, боомтын хөгжил, Монгол-Оросын бүс нутгийн II форум, Монгол-Оросын их, дээд сургуулийн ректоруудын II форум зэрэгт тус бүс нутгийн оролцооны талаар харилцан санал солилцов. Өвөр Байгалийн хязгаарын Амбан захирагч Монгол Улсын Хэнтий аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулан, Улаан-Үд хотноо болох "Алтаргана-2026" наадмын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөсөн, Хэлэлцээр байгуулагдахад ЕКГ-аас зохих дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Уг уулзалтын дараа Ерөнхий консул Ц.Ганхуяг ОХУ-ын ГХЯ-ны Чита хот дахь Төлөөлөгчийн газрын II нарийн бичгийн дарга А.В.Седуновтой уулзан, тус хязгаарт саатуулагдсан Монгол Улсын иргэний асуудлаар холбогдох мэдээлэл өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахыг хүсээд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан тус Төлөөлөгчийн газарт ЕКГ-ын Талархлын захидал гардуулсан байна.