images

Ерөнхий консул Ц.Ганхуяг Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод ажиллав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-06-02

24

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг 2026 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Өвөр Байгалийн хязгаарын Чита хотын 175 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохын зэрэгцээ тус хязгаарын зарим удирдлагатай албан уулзалт хийв. 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11.00 цагт Чита хотын Анохина, 37 гудамжинд байх Өвөр Байгалийн хязгаарын Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, төлөвлөлт хөгжлийн яамны Хэлэлцээрийн танхимд сайд В.С.Эксузянтай албан уулзалт хийв. Уулзалт 1 цаг орчим үргэлжлэв. Уулзалтад айлын талаас тус яамны Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн Зөвлөх Т.Ч.Галсанова, ОХУ-ын ГХЯ-ны Чита хот дахь Төлөөлөгчийн газрын II нарийн бичгийн дарга А.В.Седунов нар байлцав.