Ерөнхий консулын газартаа зочлов
Ерөнхий консулын газартаа зочлов
Улаан-Үд хотноо 2026.05.21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Алс Дорнодод бүтээсэн нь” олон улсын бүтээлчээр сэтгэгчдийн чуулганд Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг тэргүүтэй Монгол Улсын Соёлын Элч Х.Дамдинсүрэн, "Монгол кино" нэгтгэлийн захирал Б.Түмэн-Өлзий, ССАЖЗЯ-ны мэргэжилтнүүд, UBS Телевизийн баг бүрэлдхүүн зэрэг 20 гаруй хүн оролцсон юм.
Чуулганы төлөөлөгчид Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консул Ц.Ганхуягтай уулзан бүтээлч үйлдвэрлэлийн форумын үр дүн, Монгол-Орос болон бүс нутгийн соёл, урлагийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тодруулга: Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Дуурь, бүжгийн Эрдмийн театр, Цагдаагийн Сүлд чуулга, Ардын армийн дуу, бүжгийн чуулга, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгийн чуулгууд бүрэн бүрэлдхүүнтэй концертоо Улаан-Үд хотын үзэгчдэд толилуулан хэдийнэ танил болжээ.
Удахгүй Монгол Улсын Драмын театрын хамт олон Улаан-Үд хотноо зочлон тоглох ба UBS Телевизийн бүтээсэн "Алтаргана" уран сайхны туульсын кино Буриадын кино театруудаар гарч эхэлнэ.