images

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улстай Дархан хотын мал эмнэлгийн газар мал эмнэлгийн салбарт хамтын ажиллааны протоколд гарын үсэг зурл

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-25

24

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улстай Дархан хотын мал эмнэлгийн газар мал эмнэлгийн салбарт хамтын ажиллааны протоколд гарын үсэг зурлаа- Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес уулзалт өнөөдөр Дархан хотод боллоо. Уулзалтад ОХУ-ын талаас Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев тэргүүтэй албан төлөөлөл болон Буриад, Монголын аж ахуй нэгжүүд оролцов. Тухайлбал манай улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл “НБ Аз Трейд” ХХК, “Дорнод мах маркет” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК, “Эрд мийт” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Арцат Алтайн Уулс” ХХК зэрэг компаниудын удирдлага, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг төлөөлж “Бурятмяспром” “Абсолют” , “Мясторг” ХХК, “Бурятагроснаб” ХХК, “Виста” ХХК, “Бурятхлебпром” зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагууд бизнес уулзалтад оролцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар яриа, хэлэлцээ хийн, 4 компани хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат болон ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй албаныхан, ОХУ-ын талаас Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев, Буриад улсын Монголын хамтын ажиллагаа хариуцсан сайд Д.Ш.Чирипов тэргүүтэй төлөөлөл албан уулзалт хийв.

Эх сурв.: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам