images

БУРИАД УЛС 2026 ОНЫ ЗУНЫ ОЛОН УЛСЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-20

27

БУРИАД УЛС 2026 ОНЫ ЗУНЫ ОЛОН УЛСЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Эх сурвалж: t.me/ATV_BAIKAL

 Буриад Улсад 2026 оны долдугаар сард олон улсын хэмжээний соёл, урлаг, спортын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов жуулчид, зочдыг Буриадад хүрэлцэн ирэхийг урьжээ.

Зуны гол арга хэмжээнүүд:

• 7-р сарын 1–5 — Олон улсын “Алтаргана” наадам
• 7-р сарын 3 — “Ёохорын шөнө” фестиваль
• 7-р сарын 10–11 — “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын фестиваль
• 7-р сарын 14–18 — “Байгал дээрх балет. Буриад–2026” олон улсын фестиваль

Эдгээрээс “Байгал дээрх балет. Буриад–2026” фестиваль онцгой анхаарал татаж байна. Тав дахь удаагаа зохион байгуулагдах уг фестиваль 7-р сарын 14–15-нд Улаан-Үд хотын Буриадын дуурь бүжгийн театрт, 17–18-нд Байгал нуурын эрэг дэх Турка тосгонд үргэлжилнэ.

Фестивалийн хүрээнд:


• “Ангарагийн гоо бүсгүй” сонгодог балет тоглогдоно
• Орос, Монгол болон Донецкийн балетын уран бүтээлчид оролцоно
• Байгал нуурын эрэг дээр задгай тайзны гала концерт болно
• Сонгодог болон орчин үеийн бүжгийн үзүүлбэрүүд толилуулна
.

Фестивалийн төгсгөлд Людвиг Минкусын “Баядерка”, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хэсгүүд Байгал нуурын нар жаргах үзэмжийн дор тоглогдохоор төлөвлөгдөж байна.

Арга хэмжээ нь Буриадын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд “АМАР” төсөл ерөнхий түншээр ажиллаж байна.