images

Монгол-Оросын хамтарсан хоёр үзэсгэлэн яармаг боллоо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-19

31

Монгол-Оросын хамтарсан хоёр үзэсгэлэн яармаг боллоо

Улаан-Үд хотын ФСК төвд Монгол-Оросын хаврын үзэсгэлэн яармаг амжилттай болж өндөрлөв. Тус үзэсгэлэн яармагтай зэрэгцэн Дархан хотын эдийн засаг, соёлын өдрүүдийн хүрээнд Дарханыхан брэнд бүтээгдхүүнээ Улаан-Үдчүүдэд танилцуулсан юм.

Монгол Улсын бизнес эрхлэгчдийн ОХУ-ын зах зээлд гарах нэгэн боломж-гарц бол Улаан-Үд хотноо зохион байгуулагддаг үзэсгэлэн яармаг юм.

Ийм төрлийн 4-5 арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар Буриадын "Байкал экспо" компани, Буриадын холбогдох бусад байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж хэвшлээ.