Дархан хотын өдрүүд эхэллээ
Дарханы нутгийн төр, захиргаа, бизнес, соёл урлагийн төлөөлөл бүхий 95 хүний бүрэлдхүүнтэй баг Улаан-Үд хотноо хүрэлцэн ирлээ. 2026.05.14-15-нд Улаан-Үд хотноо Дархан хотын эдийн засаг, соёлын өдрүүд болно. Нээлтийн ажиллагааны үеэр Дархан, Улаан-Үд хотууд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Нээлтийн ёслолд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцон баяр хүргэж үг хэлэв.