images

"Бид ялав" медаль гардуулав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-10

28

"Бид ялав" медаль гардуулав

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, Монголын хурандаа нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Гавьяат багш Ч.Баатар нар БНБуриад Улсын Засгийн газраас Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монгол Улсын Батлан хамгаалах сайдын тушаалаар олгогдсон "Бид ялав" медалийг Буриадын Тэргүүн А.С.Цыденов, Ардын Хурлын дарга В.А.Павлов, Эрүүл мэндийн сайд Е.Ю.Лудупова, Хөдөө аж ахуй, хүнсний сайд А.Д.Дармаев, Монгол Улстай харилцах сайд Д.Ш.Чирипов нарт гардуулж, баяр хүргэж үг хэлсэн байна.