Уралдаанд 120 гаруй бүтээл ирүүлжээ
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газар, БНБуриад Улсын Боловсролын яам, Зураг урлалын байгууллага хамтран 2026.04.06-30-ны хооронд БНБуриад Улсын ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Монгол, Оросын нөхөрлөл-105" плакатын уралдаан зарласан юм. Уралдаанд оролцохоор 120 гаруй сурагч бүтээлээ ирүүлжээ. Шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, 2026.06.04-ний өдөр Ерөнхий консулын байранд шагнал гардуулна. Зохион байгуулах хорооны бүрэлдхүүнд ЕКГ талаас ажилтан Ш.Ганцэцэг, Л.Март, шүүгчийн бүрэлдхүүнд Консул Б Батчулуун ажиллаж байна.