images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-05

32

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллаж, бүсийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн асуудалтай газар дээр нь танилцлаа. 📌 Тэрээр онцлохдоо: Манай улс чөлөөт бүс байгуулах анхны зорилгодоо өнөөдрийг хүртэл бүрэн хүрч чадаагүй, бодит үр дүн хангалтгүй байгааг 📉 зах зээлийн судалгаа 📉 хөрөнгө оруулагчдын хэрэгцээ 📉 үйлдвэрлэлийн чиглэлийг оновчтой тодорхойлоогүйтэй холбон тайлбарлав. 🚀 Цаашдын хөгжлийн чиглэл: 🔹 ОХУ-ын хил орчмын бүс нутгийн эрэлтэд суурилсан нарийвчилсан судалгаа хийх 🔹 Түүнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих 🔹 Экспортод чиглэсэн, бодит үйлдвэрлэлд суурилсан шинэ хөгжлийн загварыг бүрдүүлэх 💡 Мөн тэрээр: 🍖 Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 💊 Эм, хүнсний бүтээгдэхүүн 🏗 Барилгын материал ⚡ Сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлүүдийг бодлогоор дэмжих шаардлагатайг онцоллоо. 🤝 Энэ нь Алтанбулаг чөлөөт бүсийг бодит үйлдвэрлэл, экспорт, дэд бүтэц дээр суурилсан шинэ шатны хөгжилд хүргэх чухал алхам болно.