images

Нэг сар шахам үргэлжилсэн үзэсгэлэн Эрхүү хотноо гарна

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-05-01

37

Нэг сар шахам үргэлжилсэн үзэсгэлэн Эрхүү хотноо гарна Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, БХЯ-ны харьяа Г.К.Жуковын дурсгалын Гэр музей хамтран Г.К.Жуковын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан фото үзэсгэлэн 2026.04.02-нд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт нээгдэн улмаар Буриадын Их сургууль дээр 2026.04.30-ныг дуустал гарч, ойролцоогоор 670 хүн үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн хаалтын ёслолын ажиллагаанд Ерөнхий консул Ц.Ганхуяг, Буриадын Улсын Их сургуулийн ректор А.В.Дамдинов Г.К.Жуковын дурсгалын Гэр музейн захирал Д.Амартайван, Буриадын Үндэсний музейн захирал Т.А.Бороноева нар оролцон үг хэлэв. Г.К.Жуковын ач охин, Москвагийн Ялалтын музейн "Лица Победы" төслийн удирдагч В.К.Ерохина онлайнаар талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд гарч байгаагаараа онцлог юм.