images

Эрдэнэт” чуулга Буриадын театрт тоглов

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-04-28

42

Эрдэнэт” чуулга Буриадын театрт тоглов

Буриадын театрт Монголын “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Тал нутаг ба Байгалын аялгуу” тоглолтоо толилууллаа. Энэхүү айлчлал нь өмнөх оны Эрдэнэт хот дахь Буриадын театрын айлчлалын хариу тоглолт юм.

Тоглолтын эхний хэсэгт хөөмий, тал нутгийн уламжлалт аялгууг орчин үеийн тайзны шийдэлтэй хослуулан хүргэсэн бол хоёрдугаар хэсэгт буриад ардын дуу, хөгжмийг эгшиглүүлэв.

Тоглолтын оргил мөчид Монголын соёлын гавьяат зүтгэлтэн Ариун-Эрдэнэ, Манлажав нар сонгодог бүтээлүүдийг амжилттай дуулж, үзэгчдийн талархлыг хүлээлээ. Ялангуяа Вердийн “Риголетто” дуурийн ари гүн сэтгэгдэл төрүүлэв.

Тоглолт Буриадын сүлд дуугаар өндөрлөж, хоёр ард түмний соёлын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлсэн онцгой үйл явдал боллоо.