“BAIKAL TRAVEL MART-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-яармаг зохион байгуулагдав.
"BAIKAL TRAVEL MART-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдав
2026 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Улаан-Үд хотод “BAIKAL TRAVEL MART-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-яармаг зохион байгуулагдав.
Үзэсгэлэн-яармагт ОХУ-ын Сибирийн тойргийн бүс нутгуудын аялал жуулчлалын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс гадна Монгол Улс болон БНХАУ-ын аялал жуулчлалын компаниуд оролцож харилцан туршлага солилцон, аялал жуулчлалын чиглэлээр ОХУ-д бизнес эрхлэхэд анхаарах асуудлууд, хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үзэсгэлэн яармагт оролцогсод жилээс жилд өсөн нэмэгдэж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг арга хэмжээ чухал ач холбогдолтой болсоныг Буриадын Аялал жуулчлалын сайд Доржиев Алдар Жангарович онцлон тэмдэглэв.
Тус үзэсгэлэн-яармагт Монгол Улсаас аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Маркиз Трэвэл” ХХК, “Тэнгэр Трэвэл” ХХК, “Skygo Tour” ХХК, “ZUUT Travel” зэрэг компаниудын төлөөлөл оролцсон ба Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын Дэд консул Ч.Батбилэг үзэсгэлэнд оролцогчдод баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.