БНБуриад улс руу экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх санал тавилаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа.
Бүгд найрамдах Буриад улс Монгол Улстай малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, бухын хөлдөөсөн үр авах, адууны мах их хэмжээгээр импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.