images

Ерөнхий консулын газарт Маршал Г.К.Жуковт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-04-03

14

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт “Монгол, Оросын байлдааны нөхөрлөл – 105” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болов. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой болон      Георгий Константинович Жуковын мэндэлсний 130 жилийн ой гэсэн хоёр онцгой ойд зориулагдсан юм. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхий консулын газар болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Улаанбаатар дахь Г.К.Жуковын нэрэмжит Дурсгалын музей хамтран зохион байгуулжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын дэд сайд Владимир Кожевников, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд дэх төлөөлөгч Александра Пономарёва болон бусад албаны хүмүүс үг хэлэв.Нээлтийн ёслолд боловсролын байгууллагуудын төлөөлөгчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, олон нийтийн төлөөлөл болон хүндэт зочид оролцлоо.