images

Сансарын нисгэгч газардсан өдрөөрөө "Хүндэт профессор" цол хүртэв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-04-01

9

Сансарын нисгэгч газардсан өдрөөрөө "Хүндэт профессор" цол хүртэв

Монгол Улсын сансарын нисгэгч, Монгол Улс, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3 дугаар сарын 22-ний өдөр "Союз-39" хөлгөөр сансарт нисч, 3 дугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ газардсан юм.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан БНБуриад Улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу сансарын нисгэгч Ж.Гүррагчаад 2026.03.30-ны өдөр тус сургуулийн Хүндэт профессор цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцон баяр хүргэж, үг хэлэв.