images

Монгол Улсын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад сансарт ниссэний 45 жилийн ойд зориулан Улаан-Үд хотноо хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-03-31

19

 3-р сарын 30-нд Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Улсын Их Сургуульд Зөвлөлт–Монголын хамтарсан түүхэн сансрын нислэгийн 45 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Яг 45 жилийн дараа тус сургуулийн танхимд Орос, Монголын төлөөлөгчид цугларч, сансар судлалын түүхэн баатарлаг хуудсыг дурсаж, ЗХУ-ын Баатар, БНМАУ-ын Баатар Ж.Гүррагчаагийн сансар судлалд оруулсан хувь нэмэр болон Орос-Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяаг нь тэмдэглэлээ.

 

Арга хэмжээнд оролцогчдод ДСТУИС-ийн ректор Игорь Сизов, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дахь төлөөлөгч Александра Пономарева нар мэндчилгээ дэвшүүлэв. ДСТУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Ж.Гүррагчаад “ДСТУИС-ийн Хүндэт профессор” цол олголоо