images

АХМАД ДАЙЧИНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-03-27

18

Дорнод Сибирийн Улсын  Технологи Удирдлагын Их сургуулийн АХМАД ДАЙЧИНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн медалийг Мария Славгородскаяд гардуулах ёслол Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа.

Мария Славгородская нь бага насандаа фашистын хорих лагерьт хоригдож байсан бөгөөд тухайн үед дөнгөж гурван настай байсан бөгөөд түүний гэр бүлийг Герман улс руу албадан шилжүүлсэн түүхтэй.

Энэхүү медалийг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батням болон ДСУТУИС-ийн шинжлэх ухаан, инновац хариуцсан проректор Д.Шалбуев нар гардуулсан болно.

Мария Васильевнагийн амьдралын түүх нь дайны хүнд бэрх цаг үеийн сорилтыг даван туулсан хүний тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг илэрхийлсэн тод жишээ юм.