Зохион байгуулах хорооны анхны хуралдаан
Зохион байгуулах хорооны анхны хуралдаан
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хотод суугаа Төлөөлөгчийн газар, БНБуриад Улсын Боловсролын яам хамтран БНБуриад Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Монгол, Оросын нөхөрлөл-105" плакатын уралдаан зарлахаар тогтсоны дагуу уг уралдааныг Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан 2026.03.25-ний өдөр ЕКГ-ын байранд болов.
Зохион байгуулах хороо уралдааны журам, холбогдох техникийн асуудлаар шийдвэрүүдээ гаргасан байна.
Зохион байгуулах хорооны бүрэлдхүүнд ЕКГ талаас ажилтан Ш.Ганцэцэг, Л.Март нар ажиллаж байна.
Анхдугаар хуралдаанд Консул Б.Батчулуун байлцав.