images

“Цайны зам” брэнд авто аялалынхан Улаан-Үд хотноо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-03-24

13

“Цайны зам” брэнд авто аялалынхан Улаан-Үд хотноо

Монгол Улсын “Мarco Polo tour” компаний  захирал Г.Наранхүү тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Буриад Улсын “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-д “Цайны зам” брэнд авто аялалыг БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулах асуудлаар БНБУ-ын Аялал жуулчлалын сайд Доржиев Алдар Жангарович, Бүгд Найрамдах Буриад Улсын “Байкал аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийн захирал Мантатова Арюна Валериановна зэрэг холбогдох албаны хүмүүстэй уулзав.

Монголын төлөөлөгчид гурван улсын нутаг дэвсгэрийг хамарсан “Цайны зам” брэнд авто аялалын эхлэх, дуусах хугацааны санал, явах маршрутын талаар танилцуулж, аялалын БНБуриад Улсын нутаг дэвсгэрт явагдах хэсгийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Ч.Батбилэг байлцав.