images

“Baikal Travel Mart 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-форумын болно

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-03-20

10

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамнаас санаачлан 2026 оны 4 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо “Baikal Travel Mart 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болон “Байкалчуудын зочломтгой ёсон” бизнес форум зохион байгуулагдана.

Эдгээр арга хэмжээ нь Байгаль нуур орчмын бүс нутгийн аялал жуулчлалын салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туроператоруудын хооронд бизнесийн харилцааг өргөжүүлэх, бүс нутгуудын аялал жуулчлалын нөөц боломжийг сурталчлах, зочлох үйлчилгээний салбарт мэргэжлийн туршлага солилцоход чиглэсэн чухал талбаруудын нэг байх юм.

Форумын хүрээнд төрийн байгууллагууд, аялал жуулчлалын бизнесийн төлөөлөгчид, салбарын холбоод болон Орос, Хятад, Монголын бүс нутгуудын мэргэжилтэнгүүдийн оролцоотой нэгдсэн хуралдаан, панел хэлэлцүүлэг, сэдэвчилсэн бизнес уулзалт, мастер-классууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

“Baikal Travel Mart 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь бүс нутгуудын боломжийг танилцуулах, аялал жуулчлалын зах зээлд оролцогчдын хооронд шинэ түншлэлийн харилцаа тогтооход зориулсан талбар болох өргөн ач холбогдолтой юм