Наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Дэлхийн буриад зоны “Алтаргана” олон улсын наадмыг
зохион байгуулах Хорооны II хуралдаан 2026.3.12-ний өдөр Улаан-Үд хотноо Засгийн газрын ордонд боллоо.
Хуралдаанд ОХУ-ын Эрхүү муж, БНБуриад Улс, Өвөр Байгалийн хязгаар, Монгол Улс, БНХАУ-ын буриад зоны төлөөлөл оролцсон байна.
Хуралдааныг БНБуриад Улсын Тэргүүн А.С.Цыденов удирдаж явуулав.
2026 оны 7 дугаар сарыг 01-05-ний өдрүүдэд зохион байгуулагдах наадмын бэлтгэл хангагдсан байна гэж оролцогсод үзжээ.
Хуралдаанд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын Дэд консул Ч Батбилэг байлцсан байна.