images

Монгол хэлний 7 хоног амжилттай явагдав

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2026-03-16

15

Монгол хэлний 7 хоног амжилттай явагдав

Буриадын Улсын Их сургууль Монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол хэлний 7 хоног"-ийн арга хэмжээний хаалтын ёслолд Ерөнхий консул Ц.Ганхуяг, Консул Б.Батчулуун нар оролцон уг арга хэмжээний үеэр явагдсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад Ерөнхий консулын газрын нэрэмжит дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулав.

7 хоногийн арга хэмжээний хүрээнд орчин цагийн монгол хэл, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, Нүүдэлчин монгол сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Оюутнууд хаалтын ёслолын үеэр монгол хэл дээр бэлтгэсэн өөрсдийн богино хэмжээний видео бичлэгээ үзүүлсэн байна.

Дараа нь Ерөнхий консулын газрынхан өнгөрсөн онд нээлтээ хийсэн "Монгол хэл, соёлын төв"-ийн гэр өргөөний тохижолттой танилцав.

Тодруулга: БНБуриад Улсын Их сургуулийн Дорно дахины судлалын институтын Монгол хэлний тэнхим Монгол судлалд онцгой ач холбогдол өгөөд зогсохгүй 2025 оны 7 дугаар сард дэргэдээ "Монгол хэл, соёлын төв" байгуулсан юм.