images

22 дахь үзэсгэлэн-худалдаа зохион байгуулагдав

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-03-09

15

Монгол-Оросын хамтарсан "Хаврын ярмарка" үзэсгэлэн худалдаа 2026.03.05-07-ний өдрүүдэд Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн төв - ФСК-д амжилттай зохион байгуулагдав. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас 50 орчим компани монголын брэнд бүтээгдхүүнээ танилцуулснаас гадна Мартын 8-ны баярыг тохиолдуулан үр дүнтэй борлуулалт хийж чадав. 

Улаан-Үд хотноо 2022 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн үзэсгэлэн-худалдааны тоо 22 гэсэн тоонд хүрлээ гэдгийг үзэсгэлэн зохион байгуулагчдын нэг "Байкал-Экспо" компаний захирал хатагтай Татьяна Беседина онцлов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Ч.Батбилэг оролцов. 

Үзэсгэлэнгийн үйл явцыг Монгол Улсын UBS Телевизийн баг сурвалжилсан байна.