Цагаан сарын баярыг тохиолдуулан монгол ёс заншил, монгол бичиг, уран бичлэгийн уралдаан зохион байгууллаа
Буриадын Улсын Их сургуулийн дэргэдэх 'Монгол хэл, соёлын төв"-өөс санаачлан Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулсан монгол ёс заншил, наадгай, магтаал, монгол бичиг, уран бичлэгийн уралдааны хаалтын ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Б.Батчулуун, Дэд консул Ч Батбилэг нар оролцов.
Тодруулга: 2025 оны 7 дугаар сард Буриадын Их сургуулийн дэргэд "Монгол хэл, соёлын төв" байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төвийн нээлтэд Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр оролцсон билээ.