Бөмбөгтэй хоккейн “Хоёр нуурын цом” нөхөрсөг тэмцээн болов
Бөмбөгтэй хоккейн “Хоёр нуурын цом” 4 дэх удаагийн нөхөрсөг тэмцээн Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэний 45 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит болон Монгол Улс, ОХУ-ын БНБуриад Улсад 2026.02.25-28-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн хоёр үе шаттай явагдсанаас хоёр улсын багуудын эхний тоглолт 2026.02.25-нд Эрдэнэт хотод, хоёр дахь тоглолт 2026.02.28-нд БНБуриад Улсын Максимиха суурин орчимд Байгаль нуурын /Ариун хошуу хэмээх арал байрлах орчим/ хөвөөнд боллоо.
Тэмцээний зохион байгуулах хороог Монгол, Зөвлөлтийн баатар, Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа толгойлж бүрэлдхүүнд Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн Их сургууль, БНБуриад Улсын Спортын яам, Эрдэнэт үйлдвэр, Оросын оюутны спортын холбооны Буриад болон Эрхүү дэх салбар багтсан ба ОХУ-ын Спортын яам, ОХУ-ын оюутны спортын холбоо, ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын бөмбөгтэй хоккейн холбоо, Монголын оюутны спортын холбоод дэмжин ажиллав.
Нөхөрсөг тэмцээний нийлбэр дүнгээр эхний байрт Эрхүүгийн Техникийн их сургууль, хоёрдугаар байрт БНБуриад Улсын шигшээ баг, гуравдугаар байрт Монгол Улсын шигшээ баг оров.