images

Хаврын үзэсгэлэн яармаг нээгдэнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-02-26

43

Хаврын үзэсгэлэн яармаг нээгдэнэ

БНБуриад Улсын Засгийн газар, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа ЕКГ-ын дэмжлэгтэйгээр үзэсгэлэнгийн «БАЙКАЛ ЭКСПО» компани Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” яармагийг 2026.03.05-08-ний өдрүүдэд Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд зохион байгуулна. Уг үзэсгэлэнд Монгол Улсаас 50 орчим компани, ОХУ-ын 50 гаруй компани оролцохоор одоогоор мэдүүлэг өгөөд байна.

Компаниуд тус үзэсгэлэнд улсуудын брэнд бүтээгдхүүн , гар урлал, бэлэг дурсгалын зүйлс, эрүүл мэнд, хүнсний бүтээгдхүүн, мэдээллийн технологи, боловсрол, аялал жуулчлалын бүтээгдхүүнээр оролцоно.

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар