images

Орос- Монголын хамтарсан экспедиц хил дамнасан Сэлэнгэ мөрний усны дэглэм болон Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох судалгаа хийнэ

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-02-26

25

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын мэдээлснээр Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедиц хил дамнасан Сэлэнгэ мөрний усны дэглэм болон Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох судалгаа хийхээр болжээ.

Энэхүү ажлыг явуулах шийдвэрийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Л. А. Мелентьевын нэрэмжит эрчим хүчний системийн хүрээлэнд болсон төслийн байгаль орчны үнэлгээний асуудал буюу Орос, Монголын эрдэмтэд «Эгийн-Гол» УЦС барихад учрах байгаль орчны болзошгүй эрсдэлийг үнэлэх зорилготой Орос–Монголын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаас гаргав.