images

Хүндэт өргөмжлөл гардуулав

ЕКГ-ын үйл ажиллагаа - зурагт альбом

2026-02-11

19

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Улаан-Үд хотын Багшийн коллежийн захирал хатагтай С.Ц.Нимбуевад гал морин жилийн босгон дээр "Хүндэт өргөмжлөл" гардуулав. Өргөмжлөл гардуулахад ЕКГ-ын дипломатууд байлцав.

 

Тодруулга: Улаан-Үд хотын Багшийн коллежид орос хэлний багшийн ангид  Монгол Улсаас 100 гаруй оюутан БНБуриад Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Энэ оны 2 сарын сүүлчээр 3-р курст суралцдаг 20 гаруй оюутан Сэлэнгэ аймгийн дунд сургуулиудад орос хэлний багшийн дадлага хийнэ.