images

Улаан-Үд хотноо монгол бичгийн "Шидэт бийр" үзэсгэлэн нээгдэв

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-02-10

17

Улаан-Үд хотноо монгол бичгийн "Шидэт бийр" үзэсгэлэн нээгдэв

Монгол бичиг, уран бичлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Титэм Арт" студи Гал морин жилийг угтан 2026.02.06-нд Улаан-Үд хотын Түүхийн музейд монгол уран бичлэгийн "Шидэт бийр" үзэсгэлэнгээ нээв.

Тус студи 2025 онд 120 мастер класс ажиллуулж, буриадын 100 гаруй иргэнийг монгол бичигтэн болгожээ.

"Титэм Арт" студийн монгол уран бичгийн багш Ариуна Батжаргалаевна өнгөрсөн онд манай улсад Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан монгол уран бичлэгийн уралдаанд оролцон гадаад оролцогчдоос 2-р байр эзэлсэн, чадварлаг, хичээл зүтгэлтэй бүсгүй юм.

Тус студийн хамт олон Москва хотноо энэ оны 2-р сард зохион байгуулагдах Сагаалгана/Цагаан сар нэртэй үзэсгэлэнд оролцоно гэдгээ үзэсгэлэнгийн үеэр мэдэгдэв.

Монгол бичиг сурах хөдөлгөөн улам идэвхжин студийн салбараа

Мухаршибэр дүүрэгт энэ онд нээхээр тогтсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцон, баяр хүргэж үг хэлэв.