images

Өвөр Байгалийн хязгаарын 266 дугаар тусгай гвардийн штурмын нисэхийн хороонд Сүхбаатарын одон гардуулах ёслол боллоо

Ерөнхий Консулын Газрын мэдээ

2026-02-09

1

Өвөр Байгалийн Цэргийн түүхийн музейд зохион байгуулагдсан Сүхбаатарын одон гардуулах ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба, Монгол Улсын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа Баямбасүрэнгийн Мөнх-Ирээдүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, хурандаа Халтарын Хишигсүрэн, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч, дэд хурандаа Гуррагчагийн Одбаяр, 337 дугаар цэргийн ангийн захирагч, хошууч Баясгалангийн Батболд нар болон Өвөр Байгалийн хязгаарын Агаарын цэргийн болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчний 11 дүгээр гвардийн армийн цэрэг-улс төрийн ажлын орлогч командлагч, гвардийн хурандаа Станислав Астаев, 266 дугаар тусгай гвардийн штурмын нисэхийн хорооны захирагчийн үүрэг гүйцэтгэгч, гвардийн дэд хурандаа Роман Лупашко, тус хорооны цэрэг-улс төрийн ажлын орлогч командлагч, ОХУ-ын Баатар, гвардийн дэд хурандаа Дмитрий Литвинов нар оролцлоо.