Бөмбөгтэй хоккейн “Хоёр нуурын цом” тэмцээн болно
Бөмбөгтэй хоккейн “Хоёр нуурын цом” 4 дэх удаагийн тэмцээн Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэний 45 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдана.
Тэмцээн Монгол Улс, БНБуриад Улсад 2026.02.25-28-ний өдрүүдэд болно.
Хоёр улсын багуудын эхний тоглолт 2026.02.25-нд Эрдэнэт хотод, 2026.02.28-нд БНБуриад Улсын Максимиха суурин орчимд Байгаль нуурт болно. Хоёр тэмцээний нийлбэр дүнгээр цом өргөх баг тодорно.
Тэмцээний зохион байгуулах хороог Монгол, Зөвлөлтийн баатар, Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа толгойлж бүрэлдхүүнд Эрхүүгийн үндэсний судалгаа техникийн Их сургууль, БНБуриад Улсын Спортын яам, Эрдэнэт үйлдвэр, Оросын оюутны спортын холбооны Буриад болон Эрхүү дэх салбар багтсан ба ОХУ-ын Спортын яам, ОХУ-ын оюутны спортын холбоо, ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын бөмбөгтэй хоккейн холбоо, Монголын оюутны спортын холбоод дэмжин ажиллаж байна.